
Йемений Хуситууд Баб аль-Мандеб хоолойн стратегийн ач холбогдолтой Перим арлыг эзлэв гэж Reuters агентлаг Йемений засгийн газрын эх сурвалжуудыг иш татан мэдээлэв.
Үүнээс гадна хуситууд арлын эсрэг талд байрлах Улаан тэнгисийн эрэг дээрх Дубаб хотыг эзлэн авчээ.
Перим арал нь Улаан тэнгисийг Адены булантай холбодог нарийн хоолойд барладаг тул стратегийн ач холбогдолтой газар юм. Дэлхийн далайн тээврийн томоохон хэсэг, түүний дотор эрчим хүчний хангамж энэ замаар дамждаг аж.
Өөрөөр хэлбэл, арал дээр байр сууриа тогтоосон хэн боловч хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн урсгалд нөлөөлөх боломжийг олж авдаг.
Йемений засгийн газрын хувьд маш хүнд нөхцөл байдал үүсэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн засаглалын зөвлөлийн дарга Рашад аль-Алими олон улсын нийгэмлэгээс тусламж хүсжээ. Хуситууд Ормузын хоолойн хувилбарыг давтаж, Ойрхи Дорнодын худалдааны өөр нэг чухал артерийг хааж болзошгүй гэж тэрбээр анхааруулав.
Харин Хуситууд өөрсдөө олон улсын тээвэрт ямар ч аюул заналхийлэл байхгүй гэж мэдэгджээ. Саудын Арабтай холбоотой хөлөг онгоцноос бусад тохиолдолд Улаан тэнгисээр дамжин өнгөрөх нь аюулгүй хэвээр байгааг “Ансар Аллахын” (Хуситуудын дайчин жигүүр)хэвлэлийн төлөөлөгч Яхья Сариа мэдэгдэв. Тэд үүнийг "бүслэлтийн хариуд бүслэлт" гэсэн зарчмаар тайлбарлаж, Эр-Риядаас дайсагнасан үйлдлээ зогсоохыг шаардаж байна.
Энэ асуудал Саудын Арабын хувьд онцгой хүндрэлтэй байгаа. Иранчууд Ормузын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хязгаарласны дараа Эр-Рияд Улаан тэнгисээр дамжин өнгөрөх өөр замыг идэвхтэй ашиглаж эхэлсэн. Экспортын урсгалын нэлээд хэсэг нь Янбу боомт руу чиглэж байсан. Тус улс өмнө нь ч ихээхэн дарамтанд орсон байв. Наймдугаар сар гэхэд газрын тосны экспорт нь өдөрт 3.6 сая баррель болж буурсан нь сүүлийн 13 жилийн хамгийн доод түвшин юм.
Хуситууд эдгээр боомтыг бие даан эзэлсэн гэх үзэл үнэмшил байгатай . Иран дахь “National” сонины эх сурвалжуудын мэдээлж буйгаар Тегеран Хуситуудыг одоогийн довтолгоог эхлүүлэхэд түлхэснээр, Эр-Риядад нэмэлт дарамт үзүүлэхийг зорьжээ.
Эл ажиллагаанд оролцсоныхоо хариуд Хуситуудад зэвсгийн хангамж, санхүүгийн дэмжлэг, Ираны цэргийн зөвлөхүүдийн тусламж амалт авсан байж магадгүй юм. Мөн Исламын хувьсгалт харуулын корпусынхан хуситуудын хяналтад орсон хоолойн нутаг дэвсгэрт хэдийн байгаа гэж ярьжээ.
Хуситуудын дээрх цэргийн амжиллагаа нь Брент маркийн түүхий газрын тосны үнэ нэг баррель нь 108 доллар болж өсгөсөн бол Америкийн WTI нь 103 доллараар арилжаалагдаж байна. ОХУ-ын Urals газрын тос нэг баррель нь одоогийн төсөвт 59 доллар байхаар төлөвлөгдсөн байсан бол хэдийн 90 долларын босгыг давжээ. Энэ утгараа хуситууд ОХУ-д ч мөн томоохон бэлэг барьжээ гэсэн үг юм.