Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний нэгдсэн хорооны гишүүд, “Дорнын саруул зам” хоршооны 20 гаруй жолооч, нийслэлд үйлчилгээнд явдаг микро автобусны жолооч нарын төлөөлөл өчигдөр Зам, тээврийн яамны өмнө жагслаа. “Тээвэр ачлал” компани нь арав гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа жолооч нарын автобусыг компанийнхаа нэр дээр бүртгэн, хот хооронд явах эрх авч, жолооч нарт замын хуудсыг өдөр бүр 50 мянган төгрөгөөр зарж, тэднийг мөлждөг гэнэ. Иймээс тус компанийн хэсэг жолооч нэгдэн “Дорнын саруул зам” хоршоог өнгөрсөн оны наймдугаар сард байгуулсан байна. Ингээд өмнө нь явдаг байсан Дархан, Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэх зөвшөөрөл ЗТЯ-наас хүссэн ч өгөөгүй учраас өнгөрсөн хоёрдугаар сард өлсгөлөн зарласан. Тухайн үед ШӨХТГ-ын дарга О.Магнай тэдэнтэй уулзаж, өлсгөлөнгөө зогсоохыг хүссэнээр зогсоосон ч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй тул дахин жагссан нь энэ. Нэг компанид хэт давамгай эрх олгож, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөнийг ШӨХТГ тогтоосон байна.
Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний нэгдсэн хорооны нарийн бичгийн дарга Г.Баатар “Хоршоонд шилжсэнээр хот хоорондын тээврийн үнэ хямдрах боломж байна. Тухайлбал, Дархан, Улаанбаатарын чиглэлд 8000 төгрөгөөр явах боломжтой. Тээврийн салбарт мөлжлөг их байна. Автобусны тасалбарын үнийг 500 төгрөг болгосон нь “Автобус-1” ТӨҮГ-ын жолооч нар удирдлагаа сольё гэж ажил хаясантай холбоотой. Хэн ийм шийдвэр гаргасныг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, тээврийн үйлчилгээ эрхлэгчтэй гурван талт хэлэлцээр байгуулдаг. Энэ хэлэлцээр биелэхг үй байна. Тээвэрчид оролцсон нэгдсэн жагаалыг Чингисийн талбайд энэ сарын 29-нөөс хойш хийнэ. Үр дүн гарахгүй бол тэмцэл гэж юу байдгийг, хоолгүй болсон хүн яадгийг харуулна” гэв.
Жагсаалд оролцогчдын нэг “Бичил аян” хоршооныхон. Тус хоршоо үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байгаа. 60 орчим микро автобусаар нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилдэг. Гэтэл тэднийг нийслэлийн Тээврийн газрын байцаагч нар байнга хянаж, шалгадаг. Татвараа төлөх гээд очихоор бүртгэлийн санд алга гээд авдагг үй хэрнээ татвараа төл өөг үй гэж торгодог гэнэ. Уг нь тэднийх бүртгэлтэй. Тэгсэн хэрнээ бүртгэлтэй нь бүртгэлг үй, бүртгэлгүй нь бүртгэлтэй болох тохиолдол нэг бус байдгийг тэд хэлсэн. Мөн гэрээг нь зөвхөн жолооч нарын нийгмийн даатгалыг төлсөн эсэхээр дүгнэдгийг тэд эсэрг үүцэж, ажлын гүйцэтгэл, санал гомдлоор дүгнэх санал тавьснаар гэрээг цуцалжээ. Өдгөө гурав дахь удаагаа материал бүрдүүлж байгаа ч гэрээ байгуулаагүй хэвээрээ.
Тус хоршооны дарга Ц.Балжир “Жолооч нар компанийнхаа талаар гомдол гаргахад ЗТЯ, нийслэлийн Тээврийн газрынхан “Манайд хамаагүй” гэдэг хэрнээ бүх зүйлд хутгалддаг. Тэд жижиг оврын автобусны оронд том оврын автобус явуулах сонирхолтой. Учир нь нэг том автобус нөхөн олговор гэж сардаа 3-4 сая төгрөг авдаг. “Нарантуул” захын чиглэлд микро автобусаар үйлчилдэг 10 гаруй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгж нийслэлийн Тээврийн газраас замын хуудсыг 40 төгрөгөөр аваад, жолооч нарт 15-25 мянган төгрөгөөр зардаг” хэмээн ярив. Мөн тэрбээр зарим чиглэлд микро автобус явуулахгүй болсноор иргэд гурав дамжиж байгааг хэлсэн юм. Түүнчлэн нийслэлийн Тээврийн газраас жижиг оврын автобусны чиглэлийн үнийг тогтоосон байна. Ингэхдээ 600-1000 төгрөгөөр тогтоосон бөгөөд үүнийгээ баталгаажуулаад тамга дараад өг гэхээр дарж өгдөггүй гэнэ.
Ц.НЭРГҮЙБААТАР: ДАРХАН, УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД НЭМЖ АВТОБУС ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ
Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ЗТЯ-ны Авто замын тээврийн зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Нэргүйбаатараас тодруулахад:
-“Тээвэр ачлал” ХХК-д зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байсан жолооч нар бие даан, хоршоо байгуулж, эргээд энэ чиглэлдээ явах хүсэлт тавьж, боломжгүй гэхээр жагсаал хийж байна. Зорчигч тээврийн үйлчилгээ тодорхой дүрэм, журамтай. Бид жил бүр суудал ашиглалтын түвшинг үздэг. 2013 онд энэ чиглэлд суудал ашиглалтын түвшин 72 хувьтай гарсан. 100 хүний суудалтай автобус 72 хүнтэй явсан гэсэн үг. Суудал ашиглалтын түвшин 80-аас дээш хувьтай байж тухайн компани үйлчилгээ хэвийн явуулж, орлоготой ажиллах нөхцөл бүрддэг. Ашиг багатай компани аюулгүй байдлаа хангаж чаддаггүй. Машины дугуй муудлаа, сольё гэхэд мөнгөгүй бол чадахгүй шүү дээ. Бид нөхцөл байдал, суудал ашиглалтын түвшинг үзээд шаардлагатай бол тухайн чиглэлд автобус нэмдэг. 2014 онд зорчигч урсгалын хэмжээ өнгөрсөн оныхоос 10 гаруй мянгаар буурсан. Тиймээс шинээр автобус нэмэх боломжгүй.
-“Тээвэр ачлал”-ынхан хувь хүний автобусыг компанийнхаа нэрээр бүртгэж, танайтай гэрээ байгуулдаг гэх юм.
-Энэ хүмүүс “Миний автобусыг компанийн нэрээр бүртгүүлж, үйлчилгээ үзүүлсэн” гэдэг. Бид компанийн дотоод асуудлыг мэдэхг үй. Тээврийн хэрэгслийн бүртгэлийг харахаар компанийн нэр дээр байдаг. Би “Та нар анхнаасаа хуулиа зөрчс өн байна. Хувьцаат компанид өөрийн өмчийг бүртгүүлж байгаа бол тэрийгээ үнэлүүлээд, хувьцаа эзэмших ёстой” гэсэн хариу өгсөн. “Тээвэр ачлал” ХХК-ийн захиралтай уулзахад “Бид тээвэрлэлтэд тавих шаардлагаа өндөрсгөсөн. Зарим хүн компаниас гарах хүсэлтээ тавьсныг хүлээн авсан” гэсэн.
-Компаниуд замын хуудсаа зарж болох уу?
-Болохгүй. Замын хуудсыг хувь хүмүүст өгдөггүй, хуулийн этгээдэд өгдөг. Тиймээс үүнийг зарж, мөнгө олох хэрэгсэл болгох ёсгүй. Тийм зүйл байвал хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй.
-“Дорнын саруул зам”-ынхан Дархан, Улаанбаатарын чиглэлд 8000 төгрөгөөр явах боломж байна гэсэн нь хэр бодитой вэ?
-Жишиг үнийг Зам, тээврийн сайдын тушаалаар баталдаг. Энэ үнэ хэт өндөр биш. Бас хямд биш. Энэ хоршооныхон цагаан сараар Дархан, Улаанбаатарын чиглэлд 8000 төгрөгөөр явах санал тавьсан. “Эрх аваагүй байгууллагыг явуулж чадахг үй” гэсэн хариу өгсөн. Зорчигч урсгал нэмэгдэхэд ийм саналыг авиа компаниуд ч тавьдаг.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ