Олон улсын хөлбөмбөгийн холбооноос өнгөрсөн долоо хоногт эрэгтэй шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргажээ. ДАШТ дуусмагц шинэчилсэн энэхүү чансааг өнөө жилийн дэлхийн аварга Испанийн шигшээ өнгөлж, мөнгөн медаль хүртсэн Аргентин удаалсан байна. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-д амжилттай тоглосон Норвегийн шигшээ чансаагаа хамгийн олон буюу 12 байраар урагшлуулснаас гадна Мексик “Топ- 10”-д орж ирж, Герман харин “мултарчээ”. Мөн Марокко зургадугаарт бичигдэн карьерынхаа хамгийн дээд цэгтээ хүрэв.
ФИФА-гийн гишүүн 211 үндэсний холбоо (гишүүн нь улс биш тухайн орны хөлбөмбөмбөгийн холбоо байдаг)-ны шигшээ багуудын чансааг эрэгтэй болон эмэгтэй гэж тус тусад нь гаргадаг. Ингэхдээ тухайн орны шигшээ багуудын амжилт, тоглолтын үр дүнг харуулаад зогсохгүй, хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаа, хөгжлийн түвшин зэргийг харгалзан эрэмбэлдэг аж. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг эдгээр 211 орноос 190-д, эмэгтэйчүүд 204 улсаас 146- д жагсаж байна. Ташрамд сонирхуулахад, одоогоос 24 жилийн өмнө буюу 2002 онд манай улсын эрэгтэй шигшээ яг одоогийн байр болох 190 дээр эрэмбэлэгдэж байж.
Л.НЯМ