Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний Төв, Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран энэ сарын 25-нд Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан “Цагийн ажил –ll” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байгаа ажээ.
“Цагийн ажил –ll” хөдөлмөрийн яармаг нь оюутан залуучуудын хичээл сургууль эхэлж байгаа цаг үетэй давхцаж байгаагаараа онцлог юм. Одоогийн байдлаар “Цагийн ажил –ll” хөдөлмөрийн яармагт Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудал, Эм Си Эс Коко Кола, Дүнжингарав худалдааны төв, Мобиком корпораци, Скайтел групп, Скай трейдинг ХХК, Сантис сургалтын төв зэрэг үйлдвэрлэл, худалдаа үйчилгээ, сургалт зэрэг олон салбарын 20 орчим байгууллага оролцохоор бүртгүүлээд байгаа гэнэ.