Архангай аймгийн Ойн судалгаа хөгжлийн төв, сум дундын ойн ангиуд хамтарч өнгөрсөн жил 16 сумын ойн сангийн 340.000 га талбайд энэ онд 105.000 га талбайд судалгаа хийжээ. Хөнөөлт шавьж хэт олширч хөнөөлийн голомтууд үүсэн, ойн нөөцийг хомсдуулж, байгалийн нөхөн сэргэх чадварыг алдагдуулж байгааг уг судалгаагаар тогтоосон байна. Эндхийн ойн 15950 га-д өнгөрсөн жил, 8600 га-д энэ жил хортон шавьж устгах арга хэмжээ авсан аж. Энэ мэтээр ойн хортныг устгаж буй ч хөнөөлт шавьж түүнээс хурдан өсөж үржиж байгаа гэнэ. Цаг агаарын дулаарал, түймэр, моддыг хэт олноор нь замбараагүй огтолсноос болоод ой сийрэгжин, хөрсөнд нарны гэрэл тусах нь ихэсчээ. Үүний уршгаар газрын хөрс эрчимтэй хуурайшиж, ойн ургамал үхэж, хортон шавьжаар хооллодог шувууд үхэж дайжсан нь хортон шавьж өсөж үржих таатай нөхцөл болсон аж.
Х.ЭРХЭМ