Хоёр жилд нэг удаа болдог “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал ирэх сард болох нь. Уг хурлыг БШУЯ, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны акедамитай хамтран зохион байгуулах юм. “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал нийгмийн ухаан, геологи, газар зүй, техник технологи, байгалийн ухаан, биологи, хөдөө аж ахуй, анагаах ухаан гэсэн зургаан чиглэлээр явагдана. Салбар бүрээс эхний хоёр байрыг шалгаруулан, БШУ-ы сайдын нэрэмжит дөрвөн сая төгрөгийн грантыг 12 залуу судлаачид олгох аж.