2015 онд болох дэлхийн ур чадварын олимпод 72 орны 1000 гаруй хүүхэд 46 мэргэжлээр өрсөлдөх бөгөөд манай улс уг тэмцээнд 9 мэргэжлээр өрсөлдөхөөр бэлтгэлдээ орлоо.
Дэлхийн ур чадварын Ерөнхий ассемблей хуралдаан Швейцарийн холбооны улсын Луцерн хотноо болж байгаа билээ.Хуралдаанд Монгол улсыг төлөөлж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол сургалт хариуцсан хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Жадамба, Швейцарын холбооны улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Пүрэвдорж нар оролцож байгаа юм.
Хурлын үеэр Монгол улс дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 69 дэх гишүүнээр элссэнээ баталгаажуулж, 2015 онд Бразил улсын Сан Пауло хотод зохион байгуулагдах дэлхийн ур чадварын 44 дэх олимпод оролцох эрхээ авах аж.
Дэлхийн ур чадварын олимп хоёр жилд нэг удаа болдог бөгөөд 48 мэргэжлээр 70 орчим улс оролцдог гэнэ.