ӨМӨЗО-ны Иргэний засаг захиргааны танхимаас өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ иргэдийг хэрэгцээт мэдээ мэдээллээр хангах зорилготой, монгол хэлээрх албан ёсны вэб хуудас нээлээ.
Өчигдөр нээлтээ хийсэн тус сайт нь Өвөр Монголын төрийн байгууллагуудаас анх удаа төрөлх хэл бичгээрээ гарч байгаа гэдгээрээ ихээхэн онцлог юм. Вэб хуудсыг Өвөр Монголын Иргэний засаг захиргааны танхим, монгол хэлээр хэвлэгддэг “Өнөөдрийн нийгэм” сэтгүүлтэй хамтран хөтөлж байхаар болсон гэнэ.