“Хүүхэд хөгжил 2014” цугларалтыг Хүүхдийн төлөө үндэсний газар, Дундговь аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн төвтэй хамтран есдүгээр сарын 12-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байрлах “Бүрдийн Уянга” хүүхдийн зусланд зохиолоо. Цугларалтанд Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн 200 орчим төлөөлөл оролцож хүүхдийн оролцоо, хууль эрх зүйн орчин болон бусад тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэж мөн сургалт семинарь хийлээ.
Цугларалтанд говийн бүсийн нутгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд, нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн нийт 40 гаруй хүний төлөөллүүд оролцсон аж.Энэ үеэр Японы Хүүхдийг ивээх сангийн Гамшиг онцгой байдал хариуцсан зөвлөх Р.Ганбат, Онцгой Байдлын Ерөнхийн газрын сургалт сурталчилгааны хэлтсийн дарга Л.Болдбаатар нар гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын чадавхийг сайжруулах, гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөний боловсруулалтад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг удирдан зохиосон юм.
Мөн “Хүүхэд хөгжил-2014” цугларалтын үеэр хүүхдийн салбарын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг хэрхэн нарийн тооцох, төлөвлөх, уялдаа холбоог сайжруулах, тоон мэдээллийг зөв авах талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын Мэдээлэл судалгаа мониторингийн газрын удирдлага, мэргэжилтнүүд сургалт, мэдээлэл хийлээ.
М.Болорцэцэг

