Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн ЗДТГ, Худалдаа үйлчилгээний хэлтсээс “Аварга үсчин, гоо сайханч-2014” тэмцээнийг энэ сарын 30-нд зохион байгуулахаар болжээ. Хотын хүмүүсийн стиль имижийг тодорхойлдог үсчин, гоо сайханчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой энэ тэмцээнийг Монголын үсчин гоо засалчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа аж. Тэмцээн эрэгтэй үсний сонгомол, урт үсний өдөр тутмын засалт, эмэгтэй урт үсний үдшийн болон задгай самналт, хумс засалт, хуримын нүүр будалт гэсэн зургаан төрлөөр явагдах юм байна. Тэмцээнд оролцогчдыг энэ сарын 25-ныг хүртэл тус дүүргийн Тамгын газарт бүртгэж, наана нь сургалт явуулах гэнэ.