140 сая жилийн тэртээгээс өдгөө хүртэл оршин тогтносон хилэм загас мөхлийн ирмэгт очжээ. Хятадын эрх баригчид сүүлийн 10 гаруй жил орон нутгийн эрчим хүчний хангамжаа нэмэгдүүлэхээр Янцзы мөрний дагуу олон далан барьсан нь орчны доройтолд оруулсан байна. Мөн хяналтгүй загасчлал, усан тээврийн ачаалал, гол мөрний бохирдол эл ховор загасны үржилд аюул учруулаад байгаа аж. Хятадын загас агнуурын шинжлэх ухааны академийнхан “Сүүлийн нэг жилийн хугацаанд ямар ч хилэм үржээгүй” гэжээ.