ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав ажлаа хүлээж аваад удалгүй зөвлөлөө хуралдуулж, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт өөрчлөлт хийж, удирдлагыг нь солих шийдвэр гаргасан билээ. Улмаар Эрүүгийн цагдаагийн болон Мөрдөн байцаах газрын хэлтсүүдийг нэгтгэж, хоёр тасаг болгон хувааж, цомхон бүтэцтэй ажиллуулахаар болсон юм. Үүний дагуу өчигдөр шинэ томилгоо хийсэн байна. Тухайлбал, ЗБГХТГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар, ЭЦГ-ын тус хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа Б.Буянтөрийг томилжээ. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй хэлтсийн даргаар ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Эзэнгүй хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Одбаатарыг томилжээ. Тус газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ЭЦГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга асан Д.Очгэрэлийг томилсон аж. Харин Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга нь НЦГ-т хэлтсийн дарга асан Ү.Буянтүмэн болжээ. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн өмнөх дарга О.Амарсанаа АНУ-д сургуульд суралцахаар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бол бусад хэлтсийн дарга нар болох А.Аадарсүх,Б. Халиунбаяр, Д.Энхтөр, Б.Батзориг, С.Баянмөнх нарыг ямар нэгэн албанд томиолоогүй гэнэ.