Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс таван тэрбум төгрөг завшсан хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Н.Хүрэлсүх нарын хэргийг баасан гаригт Улсын Дээд шүүхэд хэлэлцэхээр товложээ. Анхан шатны шүүхээс Н.Хүрэлсүхэд найман жил, нягтлан бодогч М.Хуланд долоо,мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ, нярав Х.Болдмаа нарт таван жил нэг сар, БОНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэцгээд найман жил, Үндэсний аудитын газрын аудитороор ажиллаж байсан, Н.Хүрэлсүхийн найз Б.Даваабаатарт таван жил нэг сарын хугацаагаар хорих ял оноосон билээ. Харин давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хөнгөрүүлсэн бөгөөд М.Хулангийн ял эдлэх хугацааг хоёр жилээр хойшлуулж, Б.Чимэд-Эрдэнэ, Б.Даваабаатар, нарын хамтаар сулласан юм. Харин Н.Хүрэлсүх, Д.Цэцгээ нарын хорих ялаас нэг жилийг нь хасаж шийдвэрлээд байгаа.