Берлиний Техникийн их сургуулийн сэтгэлзүй болон дотрын эмч нарын баг үхлийн дараа амьдрал байдаг гэдгийг клиник судалгаагаар баталсан талаараа мэдээлжээ. Эмч нар 20 минутын турш үхлүүд болоод сэхсэн хүмүүст хяналт тавьж, удаан хугацаанд судалсны эцэст энэхүү гайхалтай үр дүнг үзсэн гэнэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 944 хүнийг судалсан бөгөөд хүн бүрийн судалгааны үр дүн адилхан давтагдсан аж. Өөрөөр хэлбэл үхээд сэхсэн хүмүүст тодорхой дурсамжууд хадгалагдсан байсан төдийгүй зарим мэдрэмжүүд хүн бүрт ижилхэн төрсөн аж. Тухайлбал, амар амгалан, аюулгүй байдал, биенээсээ салж, гарзраас хөндийрөн агаарт нисэх, гэрэл гэгээ гэх мэт мэдрэмж нийтлэг байсан гэнэ. Хэдийгээр өмнө нь энэ талаар ижил төстэй олон судалгаа байдаг ч энэ удаа “AutoPlus” хэмээх зүрхний бичлэгийн шинэ технологийн тусламжтайгаар нотлох баримт цуглуулж чадсан талаараа судалгааны багийн ахлагч доктор Бертольд Акерманн ярьжээ.
Р.Оч