Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Говийн бүсийн ээлжит залуучуудын чуулга уулзалт 2014 оны 09 дүгээр сарын 12-14-ний хооронд Дорноговь аймгийн Сайншанд хотноо болж өнгөрлөө.
Уг арга хэмжээг НАМЗХ-ны Говийн бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Х.Мандахбаяр болон Дорноговь аймгийн НАМЗХ-ны хамт олонтой хамтран амжилттай зохион байгуулсан юм.
Чуулга уулзалтанд Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь болон НАМЗХ-ны дэргэдэх “Бриллиант” залуу эмэгтэйчүүдийн клубын төлөөлөл оролцсон нийт 500 гаруй залуус оролцлоо.
Түүнчлэн Говийн бүсийн чуулга уулзалтаар говийн бүсийн дөрвөн аймаг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуран, “Говийн бүсийн залуучуудын нийгмийн оролцоо” хэмээх уриалга гаргалаа
.

