Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргын урилгаар энэ сарын 15-17-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Мянмар Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Вин Мра, гишүүн Няан Зав, Тань Нвэ, Ньюнт Свэ, Тин Няо болон Раул Валленбергийн Хүрээлэнгийн ажилтнууд манайд айлчилж байна. Зочид Монгол Улсын ХЭҮК-ын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцох бөгөөд айлчлалын эхний өдөр ХЭҮК-т зочилж, Жендэрийн Үндэсний Хороо, УИХ дахь Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаатай танилцжээ. Тэд өнөөдөр Өмнөговь аймгийг зорилоо.