Өнөөдрийн байдлаар хийгдэж буй зам засварын ажилтай холбоотой хөдөлгөөнийг нь хаагаад буй замуудын талаарх мэдээллийг Нийслэлийн Замын цагдаагийн газраас танилцуулж байна.
|
Дүүрэг |
Замын ажил |
Хугацаа |
|
Баянзүрх |
Монелийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхэд замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр гүйцэтгэж байна |
2014.08.20- 2014.09.30 |
|
Хан-Уул |
Төвийн салааны уулзвараас Сонсголонгийн гүүрний хойд хэсэг хүртэлх замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд хэсэгчлэн хааж түр зам гаргаж хөдөлгөөн зохион байгуулж байна. |
2014.05.15- 2014.11.15 |
|
Хан-Уул |
Яармагийн гүүрнээс хойш ТЭЦ-3-н баруун хойд уулзвар хүртэл замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөн түр хаасан. Ажил хэвийн явагдаж байгаа. |
2014.07.20- 2014.11.05 |
|
Хан-Уул |
Яармаг “Америк” сургуулийн арын зам цөмөрсөнтэй холбогдуулан зам доогуур явсан худгийн хоолойг нөхөн сэргээж, засварлахад хойд талын зорчих хэсгийг бүрэн хааж урд талын зорчих хэсгээр урсгал сөрүүлэн хөдөлгөөн зохион байгуулж байна. |
2014.09.14- 2014.09.16 |
|
Сүхбаатар |
Бээжингийн гудамжны өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбогдуулан 11-р хорооллын уулзвараас зүүн тийш Лхагвасүрэн жанжингийн хөшөөний зүүн хойд уулзвар хүртэл, Сэлбийн гүүрний баруун талаас зүүн тал хүртэл зорчих хэсгийг бүрэн хаасан. |
2014.04.30- 2014.10.30 |