Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах 26 байршилд зуслангийн газар олгохоор болсон билээ.
Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 06 дугаар сарын 20-ны 101 тоот тогтоолоор зуслангийн 5 байршлын хаягийн зургийг батлуулж, эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт Сүхбаатар дүүргийн Ар хустай, Цолмон, Цээний аманд дугаарлалт, хаягжилт хийсэн байна.
Хаягжилт хийсэн эдгээр газраас эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн Яргайт, Сүхбаатар дүүргийн Ар хустайн аманд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч эхэллээ.
Зуслангийн газар өмчлөх хүсэлтэй иргэд өргөдөл, шаардлагтай материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өгнө.
Харин иргэдэд гэр бүлийн зориулалтаар олгож буй 52 байршилд газар өмчилсөн болон өмнө нь 0,7 га газраа өмчилсөн иргэд зуслангийн газар давхар өмчлөх боломжгүй ажээ.