Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 2014 оны 10 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулах гэнэ.
Түүнчлэн цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгууулах “Цэрэг татлагын товчоо”-г байгуулж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ахлаж ажиллахаар боллоо.
Харин дүүргүүдийн Засаг дарга нар цэрэг татах, халах ажлыг зохион байгуулалтаар хангаж, байр, тээврийн хэрэгслээр ханган, шаардагдах төсөв хөрөнгийг хуульд нийцүүлэн гаргахыг нийслэлийн Засаг дарга үүрэг болголоо.
Цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг цэрэг татлага дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Цэрэг татлагын товчоонд ирүүлэх аж.
Г. Оюунтогтох