Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс оны шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia" тэмцээний шилдэг 16 оролцогч өчигдөр шалгарчээ. 2004 оноос хойш уламжлал болон тасралтгүй зохион байгуулагдсан уг тэмцээн ирэх аравдугаар сарын 2-нд шилдгийн шилдгүүдээ тодруулах юм. Гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөгдөхөөр шалгаран үлдсэн шилдэг 16 оролцогч нь олон улсын миссийн тэмцээний жишгээр доорх зургаан төрлөөр бүтэн сар гаруй хугацаанд өрсөлдөх ажээ. Үүнд:
1. Мисс Модель
2. Мисс Фото
3. Мисс Авъяас
4. Мисс Бикини
5. Мисс Спорт
6. Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) миссүүдийг тус тус шалгаруулна.
Ингээд та бүхэндээ "Miss Mongolia 2014"-ийн шилдэг 16 оролцогчийн танилцуулгыг хүргэж байна.