Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг угтан Монгол Улсын Шинжлэх ухааны Академаас ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор академийн эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээлүүдээс хөдөө орон нутгийн номын сан, ЕБС-иудад хандивлах үйл ажиллагааг маргааш зохиох гэж байна.
Ёслолын үйл ажиллагаанд ШУА-ийн удирдлагууд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ийн гишүүн С.Бямбацогт болон холбогдох албаны хүмүүс оролцох юм.
М.Болор