Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор хүн амын ундны усны эх үүсвэр, байгалийн нөөц газрыг хамгаалах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.
Тусгай хамгаалалтад авсан дээрх газрын хөрсний бохирдлыг бууруулах, тоосжилтоос сэргийлэх ажлын хүрээнд “Амьд Байгаль” ТББ-ын санаачлагыг дэмжин, нийслэлийн Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Цэвэр агаар төсөл, Агаарын чанарын алба, Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдтэй хамтран их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.
Түүнчлэн байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахаар зорилгоор эрчим хүчинд холбогдох боломжгүй газарт ажиллаж байгаа нийт 10 байгаль хамгаалагчдад нарны зайн үүсгүүр, 4 хэсэг тус бүрт сүүлийн үеийн хүчин чадал сайтай иж бүрэн компьютер, принтер олгож, бүх байгаль хамгаалагчийг энгэрийн камер, цахилгаан бороохой, 2 нүдний дуран, хийн гар буу, зургийн аппарат гэх мэт техник хэрэгслээр бүрэн хангаж, шинээр 10 мотоцикл олгосон байна.