Урьдчилсан захиалгаараа шинэ амжилт тогтоож 24 цагт дөрвөн сая захилга авсан iPhone 6 утасны худалдаа энэ сарын 19-ний өглөө манай цагаар эхэлж Австраличууд анхны худалдан авагчид нь болсон билээ.
Мөн эхний амралтын өдрүүдээр дэлхий даяар 10 сая iPhone 6 борлогдсон гэсэн тооцоог Apple гаргалаа. Энэ нь шинэ дээд амжилт болоод байгаа юм.
Харин Монголд гар утас компьютерийн худалдаа үйлчилгээний “Tedy” төвд iPhone 6, iPhone 6 Plus утсыг борлуулаад эхэлжээ.
Хувиараа тус утсыг оруулж ирсэн худалдаачид дараах ханшаар борлуулж байгаа юм.
|
|
16 GB санах ой |
64 GB санах ой |
128GB санах ой |
|
iPhone 6 |
2,400,000-2,600,000 |
2,900,000-3,000,000 |
тодорхойгүй |
|
iPhone 6 Plus |
4,200,000-4,500,000 |
тодорхойгүй |
тодорхойгүй |
Үнэ нь тодорхойгүй байгаа загварууд нь Монголд оруулж ирэхэд хэтэрхий үнэтэй байгаа. Түүнчлэн захиалгаар оруулж ирвэл гурван сая төгрөг. Энд авчирч зарахад 5-6 сая орчим болох гэнэ. Харин iPhone-г албан ёсны эрхтэй борлуулдаг Мобиком корпорацийн өмнөх туршлагаас үзвэл аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр Монголд борлуулагдаж эхлэх байх гэж таамаглаж байгаа юм.