Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Боловсролын газар, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Соёл,Спорт аялал жуулчлалын газар хамтран “Эх орон-36” орон нутгийн сургагч бэлтгэх дөрөв дэх удаагийн сургалтыг амжилттай зохиолоо. Уг сургалт нь хүүхэд өсвөр үеийнхнийг зөв хүн болгон төлөвшүүлэх, эх орноо хайрлах, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэсвэр хатуужил, эр зоригтой, өрсөлдөх чадвартай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.
Сургалтад 16 сумын, 14-17 насны 138 хүүхэд, хамтран зохион байгуулагч байгууллагын 41 ажилтан албан хаагч, боловсролын нийгмийн ажилтнуудын төлөөлөл гээд нийт 207 хүний бүрэлдэхүүн оролцсон юм.
Хүүхдүүд Миний эх орон, Энхийн төлөө, Эр зоригийн шалгуур, Эх орон дуудсан цагт, Оюуны ундраа зэрэг таван төвөөр аялан эх орноо хайрлан хамгаалах, бусаддаа анхны тусламжийг хэрхэн үзүүлэх, босоо, дөрвөлжин бичгийн гайхамшигийг ойлгуулан, мөн багаар ажиллах, хамтын үйл ажиллагааны давуу талыг ойлгуулсан олон үйл ажиллагаа зохиолоо.
М.Болор
Архангай аймаг


