Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зам, нийтийн үйлчилгээний газруудад гэрэлтүүлэг, аюулгүй байдлын хяналтын сүлжээ бий болгох ажлын хүрээнд төвийн зургаан дүүрэгт хяналтын камер байршуулах ажил үргэлжилж байна.
Офицеруудын ордноос Таван шарын автобусны зогсоол хүртэл 22 автобусны буудал, “Саппоро”, “Баруун”,”Зүүн” 4 замын тойрог, Энх тайвны өргөн чөлөөний замын хөдөлгөөнийг хянах зорилгоор нийт 50 хяналтын камерыг байршуулсан аж. Эдгээр камеруудыг гудамж талбайд үйлдэгдэж байгаа зөрчил, замын түгжрэлийг хянаж, сааруулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Хяналтын камер байршуулсан бүсийн гэмт хэргийн илрүүлэлт өсч, зөрчил буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.