Нийслэлд барьж буй барилга, байгууламжаас унаж, гэмтэх, амь насаа алдах явдал огт буурахгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын компаниудад шаардлага нэртэй цаас хүрг үүлдэг ч цаасныхаа хойноос дахин шалгадагг үйгээс осол, золгүй явдал гарсаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр, уржигдар дараалан осол гарав. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Илсон деволопмент” компанийн захиалгаар “Зуншин” компанийн барьж буй “Труэ-Эл” орон сууцны 103 дугаар барилгаас өчигдөр орой 18 настай эмэгтэй С унаж, гэмтэн ГССҮТ-д хүргүүлэн эмчл үүлж байгаад нас барсан байна. “Зуншин”-ы туслан гүйцэтгэгчээр “Дай Лхагва” компани ажиллаж байсан бөгөөд талийгаач эмэгтэйг гадна фасадны ажил хийж байхад нь өрг үүрийн бэхэлгээ тасарчээ. Хоёр ажилтан хамгаалалтын бүстэй байсан боловч талийгаачийн хамгаалалтын бүс тасарсан байсан гэнэ. “Туслан гүйцэтгэгч “Дай Лхагва” компани нь барилгын тусгай зөвшөөрөлгүй байсан бөгөөд “Зуншин” компани зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжтэй туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллах гэрээ байгуулсан” гэж МХЕГ-аас мэдээлэв.
“Зуншин” компанийнхантай холбоотой осол удаа дараа гарч, үйл ажиллагааг нь зогсоох талаар мэргэжлийн хяналтын байгууллага санал гаргаж байсан боловч ямар ч арга хэмжээ авч чадаагүй юм. Тус компанитай холбоотой олны анхаарал татсан ослыг эргэн сануулахад “Макс өргөө” компанийн захиалгаар хуучин “Нарны титэм”-ийн суурин дээр “Зуншин” компанийнхан барьж буй барилгаас төмөр унаж авто замын гуравдугаар эгнээнд явж байсан машины бүхээгийг цоолон орж, жолоочийн амь насыг хохироосон гашуун түүх бий. 18 настай бүсгүй амиа алдсан дээрх ослоос хойш 24 цаг болоогүй шахам байхад Сүхбаатар дүүргийн нутаг, I сургуулийн урд талд “Ён мэлмий” компанийн захиалгаар барьж буй барилгаас 30 настай залуу унаж, гэмтэн ГССҮТ-д хүргэгджээ.