Засгийн газрын тогтоолоор Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборыг дуудлага худалдаагаар зарахаар болсон билээ.
Төрийн өмчийн хорооноос цогцолборын анхны үнийг 13.5 тэрбум төгрөг байхаар зарласан ч оролцогчгүйгээс хэд хэдэн удаагийн дуудлага худалдаа амжилтгүй болсон. Тиймээс дуудлага худалдааны үнийг 10.8 тэрбум болгон бууруулсан юм.
Төрийн өмчийн хороон дээр өчигдөр долоо дахь удаагийн дуудлага худалдаа зарлагдаж “Global bridge”, “International education school of Mongolia” гэсэн хоёр компани оролцон эхлүүлсэн аж.
Тэднээс 10.8 тэрбум 450 мянган төгрөгийн саналаар “International education school of Mongolia” компани ялсан байна.