Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” ажил хэрэгжүүлээд байгаа аж.
Уг ажлын хүрээнд Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын таванд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулж, 2014-2015 оны хичээлийн жилд анх удаагаа энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.
Баярын хүндэтгэлийн хурал 10 дугаар сарын 03-ны өдөр Монгол Бөхийн өргөөнд, Япон улсын Элчин сайдын яам, “Эндо Минорү” сантай хамтран “Япон дууг хэн сайн дуулах вэ?“ уралдааныг ЕБС-ийн 13-аас дээш насны сурагчдын дунд 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагт Монголын хүүхдийн ордонд болно. Уралдааны 2 дугаар шатны шалгаруулалтад нийслэлийн 60 сурагчид оролцоно. Түүнчлэн ерөнхий боловсролын багш нарын дунд “Спорт наадам-2014”, ахмад багш нарт зориулж “Ахмад багш нарын нэг өдөр”-ийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу шалгарсан багш нарт урамшуулал олгох үйл ажиллагаа болох аж.
Мөн Үндэсний соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнд “Боловсролын төгөл” байгуулах төслийн дэлгэмэл зураг, биет загвар /эскиз, макет/ Landscape design шалгаруулах уралдааныг ЕБС-иудын багш, сурагчдын дунд зохион байгуулах гэсэн олон үйл ажиллагааг зохиох гэж байгаа тухай Нийслэлийн боловсролын газрын төлөөлөгчид ярьлаа.