Монголын багш нарын 48 дахь баярын өдрийг тохиолдуулан 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг”-ыг шалгаруулах наадам болно.
Уг наадамд 100 гаруй сургуулийн давхардсан тоогоор 12000 орчим хүүхэд оролцох бөгөөд 3 үе шаттай явагдах юм байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн шатрын холбоотой хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Их нүүдэл” шатрын тэмцээнийг энэ сарын 08-наас 10 дугаар сарын 29-ны өдрүүдэд 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Тэмцээнд жил бүр 30000 гаруй хүүхэд оролцдог ажээ.
Түүнчлэн Богдхан уулын ноён оргил “Цэцээ гүн”-ий чиглэлд эрүүл агаарт идэвхтэй амралт, байгаль орчноо цэвэрлэх, боловсролын салбарын шинэчлэлийн олон талт асуудалд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 9 сарын 12-оос 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд багш нарын явган аялал спортын арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа гэнэ.