Улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн дөрвөн тэрбум төгрөгийн өртөг бүхий Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн өргөтгөл цогцолбор өнөөдөр нээлтээ хийнэ. Хамгийн сүүлийн барилга 1983 онд баригдаж байсан бол үүнээс хойш 31 жилийн дараа Сэтгэцийн эрүүл мэндийн төв шинэ цогцолбортой болж байгаа юм. Энэхүү цогцолбор 220 ортой бөгөөд яаралтай тусламжийн, хүүхдийн гэсэн хоёр тасаг шинээр байгуулжээ. Мөн 10 тасгийг өргөтгөн ажиллах аж. Уг цогцолборыг барьснаар сэтгэл заслын тусламж үйлчилгээ нэмэгдэж, кабинетүүд нээгдэж байгаагаараа давуу талтай. Мөн өргөтгөлдөө Эмгэг сэтгэл судлалын шинжилгээ, Кеттела, ММPI зэрэг шинжилгээг шинээр хийх юм байна. 2013 оны сэтгэц тархалтын судалгаагар сүүлийн үед нийгмээ дагаад иргэд архи, тамхинд донтох нь ихсэж байгаа бөгөөд ялангуяа хүүхдүүд, өсвөр үеийнхэн комьютерт донтох нь ихэссэн байна. Тиймээс тамхинд донтогчдыг эмчлэх , хүүхэд болон өсвөр үеийн донтолтыг эмчлэхэд зориулан тасаг нээсэн аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан эко орчныг бүрдүүлжээ.
М.Болор