МУБИС лицей сургуультай болжээ. Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тус сургууль энэ жил X, XII ангидаа элсэлт авч байна. Бүртгүүлэхэд суурь боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг, төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэх хэрэгтэй. Төлбөрийн хэмжээ одоохондоо тодорхойгүй байгаа бөгөөд Эрдмийн зөвлөлөөрөө хэлэлцэж батлах юм байна. Бүртгэл ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ. Мөн тус сургууль цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ.