Нийслэлд хоолны 3000 гаруй газар бүртгэлтэй байдаг. Үүний 89 нь солонгос хоолны газар бөгөөд 73-т нь шалгалт хийхэд амтлагч их хэмжээгээр хэрэглэдэг, амтлагч нь хаана үйлдвэрлэсэн, орц, найрлага, хэрэглэх заавар нь тодорхойгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Мөн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоолны газар цөөнгүй байсан гэнэ.