Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын байцаагчид өнгөрсөн гуравдугаар сараас наймдугаар сар хүртэл хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг шалгажээ. Шалгалтад хоолны 290 газар хамрагдсанаас 49.3 хувь нь нянгийн бохирдолтой байсан аж. Мөн ажиллагсад ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой дадал эзэмшээгүй, үйл ажиллагаандаа хэвшүүлээгүй, ажлын байрны цэвэрлэгээг сайн хийдэггүй, зориулалтын бус байранд, орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Зориулалтын биш, ажлын байрны стандартын шаардлага хангаагүй зэрэг барилга байгууламжтай холбоотой зөрчил 41 хувийг эзэлсэн байна. Гэр хорооллын захад үйл ажиллагаа явуулдаг ихэнх хоолны газрууд төвлөрсөн усан хангамжинд холбогдоогүй байна.