ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, туслах комиссар Ж.Амгаланг ОХУ-ын Жанжин штабын академийн Аюулгүй байдлын факультетэд суралцуулахаар болжээ. Саяхан айлчилсан ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалын үеэр тус улсын Хууль зүйн яамны сайд нь манай Хууль зүйн сайдтай хамтран ажиллах, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг суралцуулах талаар тохиролцож, гэрээ байгуулсан аж. Үүний хүрээнд Ж.Амгалан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, эмх замбараагүй байдлын үед ажиллах штабыг удирдах зэрэгт суралцах гэнэ.