Энэ оны эхээр Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авна. Гэвч манай улсын II амаржих газар дулааны шугам сүлжээний асуудлаас болж 2013 онд хүндхэн өвөлжсөн. Энэхүү байдал өнөө жил ч давтагдаж магадгүй агаад ийм байдалтай байхад гурван сая дахь иргэнээ өлгийдөн авна гэж байхгүй тухай эмч, ажилтнууд хэлж байна. Улмаар дээрх байдалд "Улаанбаатар их дэлгүүр"-ийн удирдлага буруутай хэмээн үзэж тус асуудлын хүрээнд өнөөдөр 09.30 цагаас II амаржих газрын эмч ажилтнууд "Улаанбаатар их дэлгүүр"-ийн гадна жагсаж эсэргүүцлээ илэрхийлэх гэнэ.