Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дамжуулах шугам, тоноглолд засвар үйлчилгээг хийж байна. Энэхүү хуваарийн дагуу өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороо Бага тойргийн 24, 64, 3-р байр, Нийслэлийн бүртгэлийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, 25-р цэцэрлэг, Дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн орчмоор мөн Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 32-50, 66, 67, 78-р гудамжийн орчим цахилгаан хязгаарлах аж. Мөн Сонгинохайрхан дүүргийн зарим газар цахилгааны хязгаарлалт хийнэ. Өнөөдөр болон ойрын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийх газруудыг хүснэгтээр харуулав. Цахилгаан хязгаарлалт энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх аж.
