Монгол орны хэмжээнд гол горхи нуурууд болон газрын доорхи усны нөөцийг хамгаалах, ашиглалт хэрэглээ бохирдол зэрэгт хяналт тавих, хүн ам, бэлчээр, газар тариалангийн усан хангамжийг зохицуулах үүрэг бүхий төрийн захиргааны 29 байгууллагыг байгуулж, бэхжүүлж байна. Мөн Туул, Улз гол, Тэс-Увс нуурын Сав газрын захиргааны дэргэд сав газрын үйл ажиллагааг дэмжих, хяналт тавих, нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, үүрэг бүхий иргэдийн оролцоог хангасан зөвлөлүүдийг байгууллаа.