Нийслэлийн өдөр буюу аравдугаар сарын 29-нд "Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал" гардуулах ёслол болно. Тухайн ондоо хийж бүтээсэн шилдэг бүтээн байгуулалтын эздийг шалгаруулан шагнадаг уламжлал тогтжээ. Энэ жил нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан 2014 онд салбартаа манлайлан Улаанбаатар хотын хөгжилд бодитой томоохон хувь нэмэр оруулсан байгууллагын эздийг шалгаруулах болзол гарчээ. "Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал"-д нэр дэвшигчдийн бүтээл, материалыг аравдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн ЗДТГ-ын Төсөл, хамтын ажиллагааны хэлтэст хүлээн авах юм байна. Дээд шагнал хүртсэн байгууллага, эздэд шагнал гардуулах ёслол ирэх сарын 29-нд “Баянгол” зочид буудалд болно.