Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Онон голд энэ сарын 21-ний ням гаригт тус сумын иргэн, 30 гаруй насны залуу живжээ. Талийгаачийн цогцсыг нутгийн иргэд өөрсдөө хайгаад олоогүй тул аймгийн төвөөс усчин-аврагчдыг дуудсан ч нэмэр болоогүй аж. Энэ хооронд талийгаачийн цогцос хил давж урссаныг оросууд олсон байна.
Уг залуу эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг, архи дарс хэрэглэдэггүй хүн байсан гэнэ. Өнгөрөгч ням гаригт Баян-Уулд нартай халуун байсан тул Онон голын эрэгт олон хүн цугласан аж. Талийгаачийг живэх үед ойролцоо нь сэлж чаддаггүй хүмүүс байсан болохоор тусалж чадаагүй гэнэ.