Нийслэлийн Баянгол дүүргийн Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс дүүргийн хэмжээнд хаягдал түүхий эд хүлээн авах, дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтийн байдалд шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Энэ ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгтэй ойрхон байрладаг 12 цэгийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөснөөс долоогийнх нь үйл ажиллагааг зогсоож, стандартын шаардлага хангахгүй таван цэгийг хаахаар болжээ. Цаашид сургууль, цэцэрлэгийн ойролцоох ийм цэгүүдийг нүүлгэн шилжүүлэийг тэд анхаарууллаа.