Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутаг Зүүнтэрэмийн харзны тохой гэдэг газраар урсдаг Сэлэнгэ голын урд салаанд хадлан хадаж явсан эрэгтэй голын эрэг рүү трактортойгоо унаж нас барсан хэрэг гарчээ. Энэ нь санамсаргүй осол байв уу, санаатай хэрэг үү гэдгийг тогтоохоор тус аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна.