НИТХТ-хурлаар "Нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хамгаалах хөтөлбөр"-ийг батлан гаргалаа.
Уг шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд байгаа гүний худгууд, Сэлбэ, Дунд, Улиастай голын эх, Жигжид, Дондогдулам зэрэг рашаан булгийн эх санг хайс, хашаагаар хамгаалахаар болжээ. Мөн эдгээр гол, ус, булаг шандын эхэнд айл буулгахгүй байх, аж ахуйн нэгжүүдэд газар олгохгүй байх зэрэг чухал заалтууд хэрэгжвэл ундны усны аюулгүй байдал хангагдах юм.