Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг үйлдвэрлэлийн зориулалтаар сайн чанарын мод бэлтгэж зах зээлд нийлүүлэн ашиг олох тохиолдолд харьцангуй өндөр, арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийж, ойн чанарыг сайжруулах ажлын үед бага байхаар шинэчлэн тогтоолоо. Мод бэлтгэх арга, огтлолын төрөл, мод бэлтгэлийн зайнаас хамааруулан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг ялгавартай тогтоосон аж. Харин орон нутгаас ирсэн саналыг үндэслэн түлээ /шинэс мод/-ний төлбөрийг нэмэгдүүлээгүй бөгөөд ойгоос нэг шоометр түлээ /шинэс мод/ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ нь одоо мөрдөгдөж байгаагаар 800.0 – 4250.0 төгрөг бол шинэчлэн тогтоосон төслөөр 855 – 4250.0 төгрөг болж байна. Түлээний мод гэж хэрэгцээний модны шаардлага хангахгүй байгаа зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий болон цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг хэлэх юм.
М.Болорцэцэг