Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс санаачлан “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аян зохион байгуулаад байгаа юм.
Уг ажлын хүрээнд оюутан залуучуудтай хамтран ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор фитнес төвүүд, бүжгийн клубуудэд хүсэлт илгээсэн байна. Үүний дагуу энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд НЭМҮТ-д хариу ирүүлсэн бөгөөд оюутнуудын дунд идэвхтэй дасгал, хөдөлгөөнийг дэмжих орчин, нөхцөл бүрдүүлэхэд энэ арга хэмжээний хүрээнд оюутанд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэхээр болжээ.