Сэтгэцийн эрүүл мэндийн шинэ өргөтгөл цогцолборын нээлт өнөөдөр боллоо. Хамгийн сүүлийн барилга 1983 онд баригдаж байсан бол үүнээс хойш 31 жилийн дараа ийнхүү шинэ цогцолборын өргөтгөл баригдаж байгаа юм. Энэхүү цогцолбор 220 ортой бөгөөд яаралтай тусламжийн , хүүхэд өсвөр үеийн гэсэн хоёр тасаг шинээр бий болж буй . Мөн 10 тасаг өргөтгөн ажиллах аж. Уг цогцолборыг бий болгосноор сэтгэл заслын тусламж үйлчилгээ нэмэгдэж, кабинетүүд нээгдэж байна. Мөн өргөтгөлдөө Эмгэг сэтгэл судлалын шинжилгээ, Кеттела, ММPI зэрэг шинжилгээг шинээр хийх юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан эко орчныг бүрдүүлсэн байна. Тэдэнд зориулсан зам, ариун цэврийн өрөөг бий болгосныг СЭМҮТ-ийн стратеги, төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил эрхэлсэн дэд захирал О.Баатаржав энэ үеэр онцоллоо.









М.Болор Гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа