Өвлийн бэлтгэлээ базаасан намрын ид ажил буцалж буй энэ өдрүүдэд иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал гарч байна. Тодруулбал, энэ сарын 19-нд хадлангаа хадаж явсан хүн Сэлэнгэ мөрөнд унаж амиа алджээ. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутаг, Зүүн Тэрэмийн Харзны тохой гэх газар Сэлэнгэ мөрний салаанд иргэн Б трактораар хадлан хадаж байгаад мөрний эрэг рүү унасан гэдгийг тус аймгийн Прокурорын газрынхан мэдээллээ. Аймгийн Цагдаагийн газрынхнаас энэ талаар тодруулахад “Осол болсон газарт манай Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч, дэслэгч Т.Мөнхбатаар ахлуулсан шуурхай бүрэлдэхүүн явж шалгасан. Техникийн бүрэн бус байдлаас шалтгаалж энэ осол болсон, эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Хэрэгт аймгийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа” гэсэн юм.