Мазаалай баавгай нь устах аюулд орсон, нэн ховор амьтны нэг билээ. Мазаалайг шинэ дэд зүйл буюу дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй баавгай болохыг тогтоож, түүний амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхээс гадна зориудын үржүүлэг хийх замаар тоо толгойг нь өсгөх, хамгаалах зорилго бүхий Үндэсний хөтөлбөр батлагдлаа. Энэ хүрээнд зориудаар хур оруулах төхөөрөмж суурилуулж, хөв цөөрөм, автомат булаг шандууд байгуулан говийн эко системийг бүхэлд нь тэтгэх томоохон ажил удахгүй эхэлнэ. Мөн Мазайлайд зориулж тэжээл үйлдвэрлэх цехийг есдүгээр сараас ашиглалтад оруулах аж. БНХАУ-ын эрдэмтэд панда баавгайг лабораторийн нөхцөлд үржүүлсэн туршлагыг ийнхүү мазаалайн тоо толгойг нэмэгдүүлэхэд ашиглах болсон байна.
М.Болор