Парламентын тогтолцоотой дэлхийн улс орнуудад аль хэдийнэ нэвтэрсэн цахим туршлагыг манай УИХ-д нэвтрүүлэх мөч хаяанд иржээ. “Цахим парламент” хэмээх уг төслийг энэ сарын 29-нд албан ёсоор нээх юм. Энэ хүрээнд Төрийн ордны хуралдааны танхимуудыг тоноглож, УИХын үйл ажиллагааг сурвалжлах журамд өөрчлөлт оруулсан байна. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар өчигдөр энэ тухай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж болох 3.5 сая долларын санх үүжилтээр дээрх төслийг хэрэгжүүлжээ. Ингээд УИХ-ын гишүүд сэтгүүлчдэд ярилцлага өгөх тусгай фон бүхий таван цэгийг Төрийн ордонд байгуулсан байна. УИХ-ын чуулганы хуралдааны танхимын үүдэнд хоёр, Байнгын хороод хуралддаг А, Б заалны үүдэнд тус бүр нэг, УИХ-ын даргын өрөөний үүдэнд бас нэг ийм цэг байгуулсан юм. Төрийн ордны хаа тааралдсан газар ярилцлага өгч, авалцдаг, ард нь элдэв фон гардаг, хонгилд “бөглөрөл” үүсгэдэг байдлыг үүгээр цэгцлэхийг хүссэн гэнэ. УИХ-ын гишүүд ч тусгай цэгт ярилцлага өгч, энэ журмыг биелүүлэх үүрэг хүлээнэ. Гэхдээ өрөөндөө ярилцлага өгч, мэдээлэл хийх нь нээлттэй юм билээ. Одоогоор УИХ-ын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн 98 байгууллагын 220 гаруй сэтгүүлч сурвалжлах эрх авсан байна. Тэд бүгд дээрх журмыг баримтлах болж байна. Сурвалжлах эрхийн үнэмлэх авах тухайд хуучин журмаараа өдөр тутмын сонинд гурав, өргөн нэвтр үүлгийн телевизэд дөрөв, кабелийн суваг, радио, 5000-аас дээш хандалттай сайтад тус бүр хоёр хүний квот олгосон. “Цахим парламент” төслийн хүрээнд сэтг үүлчдэд зориулсан бас нэг өрөөг Төрийн ордонд тохижуулсан аж. Тэнд УИХ, Байнгын хороодын хуралдааныг шууд дамжуулах, дуу, дүрс татах боломжийг хангасан технологи суурилуулжээ. Цахим шинэчлэл телевизийнхэнд илүү хамаатай юм билээ. Сэтгүүлчид болон гэрэл зурагчид чуулган, Байнгын хорооны хуралдаанд хуучнаараа сууна. Зөвхөн зураглаач нар тусгай төхөөрөмжөөр тоноглосон өрөөнд ажиллаж, тэндээс хэрэгтэй дуу, дүрсээ татаж авах гэнэ. УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрх авсан өргөн хэрэглээний 16 телевиз тус бүрт ширээ, дуу, дүрсээ татах оролт бүхий төхөөрөмж суурилуулж, нууц үг олгон ашиглуулах юм байна. Төрийн ордны хуралдааны таван танхимд өндөр хүчин чадалтай нийт 16 камер байрлуулж, түүгээр бичлэг хийн дамжуулах аж. Чуулганы танхимд super HD, Байнгын хороодод full HD форматын камер суурилуулж, ард нь мэргэжлийн зураглаач суугаад аль дүрсийг, хэрхэн авахаа тохируулах учраас телевизийнхний ажлыг илүү хөнг өвчилн ө гэж УИХ-ын Тамгын газрынхан тайлбарласан. АНУ, Швед, БНСУ зэрэг оронд энэ туршлагыг хэдийнэ хэрэгж үүлсэн, сэтг үүлчид нь парламентын гишүүдтэйгээ тулж харьцдаггүй, Монголд харин ч хожуу хэрэгж үүлж байгаа хэмээн тэд тайлбарлав. Шинэ тоног төхөөрөмжүүд аюулг үй байдал, хамгаалалтын бүх шаардлагыг хангасан, олон улсын стандартад нийцсэн юм байна.
С. УУЛ