Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 69 дүгээр тогтоолоор орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 21 ОНӨААТҮГ-ыг татан буулгах шийдвэр гарсан. Уг тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга “Татан буулгах комисс байгуулах тухай” А/808 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг татан буугдаж байгаа орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын жагсаалтыг гаргаж, чиг үүрэг, эд хөрөнгө, өр авлагыг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүлэхийг Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Мөн татан буугдаж байгаа байгууллагуудын балансад бүртгэлтэй хөрөнгийг хүлээн авч, хүлээлгэн өгөх, татан буулгах ажиллагааг зохион байгуулах комиссыг байгууллаа. Тус комиссын даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллана. Комисст дээрх байгууллагуудын аж ахуйн нэгжтэй холбогдох хөрөнгө, өр, авлагыг тооцоо нийлсэн дүнгээр баталгаажуулахыг үүрэг болгосон байна