Түншлэлийн хүрээнд Японы байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр Төв аймгийн Борнуур сум болон нийслэлийн 118 дугаар дунд сургуульд нам даралтын зуухыг суурилуулсан байна. Ингэснээр жилд бууруулах хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээ 750 тонн нүүртөрөгч болж буурах юм. Нийслэлийн гэр хорооллуудад хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах судалгааны ажил хийгдэж байгаа. Цаашид Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран 84 айлын эко орон сууцыг барихаар болсон байна. Мөн Оюутолгой болон Цагаан суваргыг холбосон эрчим хүчний алдагдал багатай 160 км урт 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамыг тавьж байна.
М.Болорцэцэг